63 настай эрэгтэй угаартаж нас баржээ
Өнгөрөгч 31-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Богинын ам" задгайд байшин шатаж байна гэх дуудлага ирсэн байна.
Мэдээллийн алба

Өнгөрөгч 31-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Богинын ам" задгайд байшин шатаж байна гэх дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн албан хаагчид очиж, галыг унтраасан бөгөөд уг гал түймэрт өртөж, нас барсан 63 настай эрэгтэйг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.


















