631 шүдэнд цоорол зогсоох эмчилгээ хийжээ
Увс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд амны хөндийн үзлэг явагдлаа. “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд аймгийн төвийн бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн үзлэгээ хөдөө сумдыг хамруулан ажиллаж байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд амны хөндийн үзлэг явагдлаа. “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд аймгийн төвийн бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн үзлэгээ хөдөө сумдыг хамруулан ажиллаж байна. Тус үзлэгт Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн байгууллагын эмч нарын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Түргэн, Сагил, Давст суманд энэ сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ажиллалаа. Нийт хамрагдвал зохих 2223 хүүхдээс 851 хүүхэд хамрагдаж тус ажил 38.3 хувьтай өрнөж байна.
Үүнээс:
Эрүүл 175
Өвчтэй 676
Цооролын тархалт 78.5 хувь
Цооролын эрчим 3.6
631 шүдэнд цоорол зогсоох түрхлэг буюу анхан шатны эмчилгээ хийж, 850 хүүхдэд “Шүд”, “Хорхой цоорол 2” цуврал киног үзүүлж “Амны хөндийн эрүүл ахуй”, “Шүдээ хэрхэн угаах вэ”, ”Шүд цоорох өвчин”-ий талаар мэдээлэл, зөвлөгөө өгч гурван төрлийн 680 мэдээлэл сурталчилгааны гарын авлага тарааж, гурван сумын 300 гаруй эцэг, эхэд мэдээлэл сурталчилгаа хийж байна. Амны хөндийн үзлэг хуваарийн дагуу бүх сумдад очих аж.


















