Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцжээ

64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцжээ
64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцжээ. Зураг: МҮОНРТ

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 4-нд батласан.

Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд өнжсөн хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний хүсэлтийг 2012 оны 11 дүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилт 2013 оны есдүгээр 31-нд дуусгавар болгосон юм.

Харин ажилласан жилээ нөхөн тооцуулахаар 400 гаруй мянган иргэн ханджээ. 64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцуулж тэтгэврийн хэмжээ нь 20-30 хувь нэмэгдсэн аж. Үлдсэн иргэдийн хувьд бичиг баримтын зөрчил байгаа ч нөхөн тооцуулахаар ажиллаж байгаа юм байна.

Түлхүүр үг:ажилласан жил тэтгэвэрийн даатгал
Хуваалцах