Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

64 сая төгрөгийн хураамж бүрдүүлэх үүрэг хүлээжээ

Тус Захирагчийн алба нь 2014 онд хотын гадна рекламын орлогоор 64 сая төгрөгийн хураамж бүрдүүлж орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
64 сая төгрөгийн хураамж бүрдүүлэх үүрэг хүлээжээ
64 сая төгрөгийн хураамж бүрдүүлэх үүрэг хүлээжээ. Зураг: МҮОНРТ


Дархан-Уул аймгийн захирагчийн алба өнгөрсөн 2013 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр батлагдсан Дархан хотын гадна рекламын хураамжийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлж орон нутгийн төсөвт 60 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Өнгөрсөн онд нийт 55 сая төгрөг, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 10 сая төгрөг төсөвт төвлөрөх ёстой юм байна. Захирагчийн албаны мэргэжилтэн З.Одмаа, “Манай алба аймагтаа анх удаа “Өвлийн тохижилт”-ын ажлыг зохион байгуулж төр, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдэд гадна орчноо тохижуулж гэрлэн чимэглэл хийх тухай хугацаатай албан бичиг өгч хийсэн ажлыг нь дүгнэж үдшийн үзлэг шалгалтыг хийсэн. Үзлэгээр гадна орчноо тохижуулж гэрлэн чимэглэл хийсэн иргэд, байгууллагуудыг хангалттай, хангалтгүй гэсэн үзүүлэлтээр дүгнэж нийтэд мэдээлээд байна” гэв.

Тус Захирагчийн алба нь 2014 онд хотын гадна рекламын орлогоор 64 сая төгрөгийн хураамж бүрдүүлж орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ.

Түлхүүр үг:Дархан-Уул аймаг
Хуваалцах