Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

65-аас дээш насны 2993 ахмад "Насны хишиг" хүртэх урьдчилсан тооцоо гарчээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор ахмад настанд "Насны хишиг" олгох журам батлагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
65-аас дээш насны 2993 ахмад "Насны хишиг" хүртэх урьдчилсан тооцоо гарчээ
65-аас дээш насны 2993 ахмад "Насны хишиг" хүртэх урьдчилсан тооцоо гарчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор ахмад настанд "Насны хишиг" олгох журам батлагдсан. "Насны хишиг"-ийг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар 65 насанд хүрсэн Монгол Улсын иргэнд олгох юм.

Ахмад настны насыг тооцохдоо регистрийн дугаарын төрсөн он, сар, өдрийг үндэслэн 50-250.000 төгрөг олгох юм. Дорнод аймгийн хэмжээнд “Ахмад настанд насны хишиг олгох журам”-ын 2.1д заасны дагуу сум, багийн нийгмийн ажилтан "Насны хишиг" авах ахмад настны бүртгэл хийгдэж дуусаад мөнгийг банкаар дамжуулан олгох гэж байна.

Тус аймгийн хэмжээнд 7046 ахмад байгаагаас 65-аас дээш насны 2993 ахмад "Насны хишиг" хүртэх урьдчилсан тооцоо гарчээ.

Б.Отгонбавуу

Хуваалцах