65 хороонд амьдрах орчны зураглал хийнэ
Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдэд энэ сарын 13-нд “Газарзүйн мэдээллийн системийг ашиглан газрын зураглал хийх нь” сургалт зохион байгуулна. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд амьдрах орчны газрын зураглалыг цаашид баяжуулан иргэдийн саналыг газрын зурагтаа т
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран 2013 онд зургаан дүүргийн гэр хорооллын 87 хороонд амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн. Эдгээр газрын зураглалуудыг багтаасан цахим газрын зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn вебсайтыг ч бүтээсэн. Энэхүү цахим хуудаснаас иргэд, холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын хороодын нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийн талаар хүссэн мэдээллээ цахим хэлбэрээр харж, дүн шинжилгээ хийх боломжтой болсон юм.
Харин удахгүй үлдсэн орон сууцны 65 хороонд амьдрах орчны газрын зураглалыг хийх гэж байна. Эдгээр хорооноос 55 нь орон сууцных, үлдсэн нь байшин, гэр хороолол бүхий холимог бүтэцтэй. Эдгээр хороонд газрын зураглалыг хэрхэн хийх, ямар үндсэн индикаторуудыг сонгож авах талаар санал солилцох уулзалт Захирагчийн ажлын албаны хурлын зааланд боллоо.
Хуралд есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд оролцсон. Хурлын үеэр Manaikhoroo.mn вэбсайтын онцлогийг танилцуулсан. Энэхүү сайтад google газрын зурагт хэрэглэгчтэй харилцах интерфэйсийг суулгаж өгснөөр хэрэглэгч газрын зураглалд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг өөрийн хүссэн сонголтоор, олон хэлбэрээр харах боломжтой болсныг онцлосон. Газрын зураглалыг нийслэлийн 152 хороонд хийж дууссанаар иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны үндсэн үзүүлэлтүүдийг Улаанбаатар хотын ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой болж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдэд энэ сарын 13-нд “Газарзүйн мэдээллийн системийг ашиглан газрын зураглал хийх нь” сургалт зохион байгуулна. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд амьдрах орчны газрын зураглалыг цаашид баяжуулан иргэдийн саналыг газрын зурагтаа тусгаж тэмдэглэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


















