Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

66 тарвагыг хурааж газар дээр нь устгажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Байгаль хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай”, “Галт зэвсгийн тухай” зэрэг хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажил явуулж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
66 тарвагыг хурааж газар дээр нь устгажээ
66 тарвагыг хурааж газар дээр нь устгажээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Байгаль хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай”, “Галт зэвсгийн тухай” зэрэг хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажил явуулж байна. Шалгалтад Архангай, Хөвсгөл, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын зарим сум, тусгай хамгаалалттай газрыг хамруулж, хууль бусаар зохих зөвшөөрөлгүй тарвага агнасан 17 иргэнд холбогдох хуулийн дагуу 2.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, долоон ангийн бууг хураан, зөрчил арилгуулахаар Засаг дарга нарт албан шаардлага хүргүүлжээ. Тухайлбал, Архангай аймгийн Цахир суманд тарвага агнасан болон агнахыг завдсан 10 иргэний хууль бус үйлдлийг зогсоож, ангийн таван бууг хураан, хууль бусаар агнасан 66 толгой тарвагыг “Амьтны тухай” хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.9 дэх заалтыг үндэслэн хураан авч, газар дээр нь устгасан байна.

Хуваалцах