672.3 м.куб мод, модон материалыг улсын орлого болгожээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 48 дугаар зарлиг, МХЕГ-ын даргын 179 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 14 хоногийн аян зарлан аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд хяналт шалгалтыг эхлүүлээд байгаа аж. Хяналт шалгалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн байга
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 48 дугаар зарлиг, МХЕГ-ын даргын 179 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 14 хоногийн аян зарлан аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд хяналт шалгалтыг эхлүүлээд байгаа аж. Хяналт шалгалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын 140 гаруйулсын байцаагч, байгаль хамгаалагчид, цагдаагийн ажилтнууд, байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын мод, модон материалын есөн зах, иргэд хамруулан шалгаж байна.
Улмаар шалгалтын явцад нийт 148 зөрчил, дутагдал илрүүлж 146-г газар дээр нь арилгуулж, 82,821.8 мянган төгрөгийн торгууль, 11,710.2 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 672.3 м.куб мод, модон материал, 50 шуудай түлээ, 365 ширхэг дүнзийг тус тус хурааж, хоёр автомашин, долоон хөрөө, гурван сүх улсын орлого болгож, 23 иргэн, ААНБ-д эрүүгийн хэрэг үүсгэн цагдаад шилжүүлж, улсын байцаагчийн 20 акт, 159 заалттай 29 албан шаардлагыг тус тус гарган хүргүүлжээ.


















