Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

672 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг өнгөрсөн сарын 4-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
672 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ
672 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг өнгөрсөн сарын 4-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн энэ төвд нийгмийн даатгалын үйлчилгээг мөн үзүүлж байна. Энэ сарын 17-ны мэдээнээс үзэхэд тус төвөөр нийт 58248 иргэн үйлчлүүлсний 4000 гаруй нь нийгмийн даатгалын үйлчилгээ авчээ.

Тодруулбал, 559 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, дэвтэр нээсэн, 672 иргэнийг сайн дурын даатгалд хамруулан, гэрээ байгуулж баталгаажуулсан, 2403 даатгуулагчид мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан зэргээр төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажилласан байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд "Дүнжингарав" худалдааны төвд байгуулсан бөгөөд цаашдаа нийслэлийн гурван цэгт нэмж ажиллуулах юм. Тус төвөөс иргэд улс, нийслэлийн харьяа 25 байгууллагын 204 төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Хуваалцах