Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

68 автомашин хураажээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн найман жилийн байдлаар “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 27.1.6, 27.1.9, “Ойн тухай” хуулийн 47.2.11 дэх заалтуудыг үндэслэн хууль бусаар бэлтгэгдсэн 21935 м3 мод модон материал, хууль бус мод бэлтгэлд ашигласан 68 автомашин, 112 ширхэг тоног төхөөрөм

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
68 автомашин хураажээ
68 автомашин хураажээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн найман жилийн байдлаар “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 27.1.6, 27.1.9, “Ойн тухай” хуулийн 47.2.11 дэх заалтуудыг үндэслэн хууль бусаар бэлтгэгдсэн 21935 м3 мод модон материал, хууль бус мод бэлтгэлд ашигласан 68 автомашин, 112 ширхэг тоног төхөөрөмж, моторт болон тавцант хөрөөг хурааж улсын орлого болгожээ.

Хууль бус мод бэлтгэлтэй холбоотой илэрч буй зөрчлийн тоо сүүлийн найман жилд тав дахин буурчээ.

2013 оны байдлаар Ойг хамгаалах, зөв зохистой ашиглах, хамгаалах үүрэг бүхий ойн нөхөрлөл 1062, Ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж 274 байгуулагдаж 22200 орчим ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж мод бэлтгэх, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нэгээс хоёр хувийг үйлдвэрлэж байна.

Хуваалцах