69-р цэцэрлэг багачуудаа унтуулахгүй нь
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөөд байхад зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Сурагчид будаг нь сайтар хатаагүй хаалга, цонхтой анги танхимд хичээллэх нь хэвийн үзэгдэл байдаг.
Мэдээллийн алба

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөөд байхад зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Сурагчид будаг нь сайтар хатаагүй хаалга, цонхтой анги танхимд хичээллэх нь хэвийн үзэгдэл байдаг.
Энэ жилийн хувьд улсын төсвөөс сургууль, цэцэрлэгийн засварын ажилд 3.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчийн 110 сургууль, 180 цэцэрлэгээс 53-т нь засвар хийж байна. Засварын ажлын явц нь их бага гэдгээсээ шалтгаалаад газар бүр харилцан адилгүй байна. Засварын ажлын эцсийн хугацаа нь 8-р сарын 30 байхаар БШУЯ-аас сургууль, цэцэрлэгүүдэд үүрэгдсэн боловч энэ хугацаанд амжихгүй болсон зарим байгууллагууд засварын ажлаа хичээл орсон хойно ч үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Тодруулбал: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь "69 дүгээр цэцэрлэгийн дээврийн их засвар"-ын ажил гүйцэтгэх тухай тендерийг дөнгөж одоо зарлаж байна. Тендерт оролцох компаниудын материалыг ирэх 9-р сарын 8 хүртэл авах аж. Тэгэхээр тус цэцэрлэг багачуудаа өдрийн цагаар унтуулж, амраалгүй дээвэр нь пижигнэж, засварын ажлаа хэсэг хугацаагаар үргэлжлүүлэх ажээ.
Т.Дуламжав


















