Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

7-8 баллын газар хөдлөлт болоход 656 сургуулийн 27 хувь нь тэсэхгүй

БСШУСЯ-ны тайланд “7-8 баллын газар хөдлөлт болоход манай улсын 656 сургуулийн 27 хувь нь тэсэхгүй” гэж дурджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
7-8 баллын газар хөдлөлт болоход 656 сургуулийн 27 хувь нь тэсэхгүй
7-8 баллын газар хөдлөлт болоход 656 сургуулийн 27 хувь нь тэсэхгүй. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ-ны тайланд “7-8 баллын газар хөдлөлт болоход манай улсын 656 сургуулийн 27 хувь нь тэсэхгүй” гэж дурджээ. Улсын хэмжээнд төрийн болон хувийн ерөнхий боловсролын 803 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нийт сургуулийн 60-аас дээш хувь нь 45-аас дээш жилийн насжилттай нь хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан сануулсан юм. “Зөвхөн энэ онд сургуулийн орчинд 200 гаруй хүүхэд бэртсэн” гэж БСШУСЯ-ын Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн н.Дуламханд ярилаа.

Сурагчдын ихэнх нь сургуулийн ойр орчимд байрлах шовх үзүүртэй хайс, хашаа, цахилгааны утаснаас болж бэртсэн байна. Мөн нийслэлийн олон сургуулийн дэргэд замын хурд сааруулагч байдаггүйгээс болж, 50 орчим хүүхэд зам тээврийн осолд оржээ.

БСШУСЯ, сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдал”-ыг сайжруулах зөвлөмжийг батлаад байна.

Хуваалцах