Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

2019 оны есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, сэрүүснэ. Есдүгээр сарын 25, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах