Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

7 хоногийн турш 7 орны 7 марафон гүйлтэд оролцсон эмэгтэй...

Өдгөө 70 настай, АНУ-ын иргэн Чау Смит нийт 7 хоногийн туршид 7 орны 7 марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Түүний энэ амжилтыг олон улсын CNN агентлаг онцлон мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
7 хоногийн турш 7 орны 7 марафон гүйлтэд оролцсон эмэгтэй...
7 хоногийн турш 7 орны 7 марафон гүйлтэд оролцсон эмэгтэй.... Зураг: МҮОНРТ

Өдгөө 70 настай, АНУ-ын иргэн Чау Смит нийт 7 хоногийн туршид 7 орны 7 марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Түүний энэ амжилтыг олон улсын CNN агентлаг онцлон мэдээлж байна. Тэрээр өнгөрөгч нэгдүгээр сарын 25-наас 31-ний өдрүүдэд Австрали, Сингапур, Нидерланд, Чили улсууд болон Антарктидад очиж, марафон гүйлтэд оролцсон байна. Эдгээр орны гүйлтэд оролцохын тулд тэрээр нэг нислэгээс нөгөөгийн хороонд маш шахуу хуваартай оролцож байсан аж.

Тухайлбал, хамгийн хүнд хэцүү марафоны тэмцээн Египетийн Каирт болж өнгөрсөн байна. Учир нь Сингапураас Абу Даби хүрэх онгоц хойшилсны улмаас, Египетэд марафон эхлэхээс ердөө хэдэн минутын өмнө бууж, зочид буудалдаа орж ачаагаа тавих, 10 минутын л хугацаа л байсан талаар ярьсан байна. Давчуу хугацаанаас болж, тэрээр Каирт болсон тэмцээнд 7 цаг гаруй гүйж, 6 дугаарт байрт орж байжээ.

Чао Смит одооноос эхлэн ганцаараа гүйхээ больж, өөрийн багтай болжээ. Түүний багт 7 орны 9 тамирчин багтаж байгаа юм. Тэрээр сүүлийн үед, өдөрт 10 цагийг дасгал сургуулилтдаа зарцуулж байгаа бөгөөд ойролцоогоор 24 орчим км гүйдэг гэнэ. Сонирхуулахад, одоогийн байдлаар, дэлхийн хамгийн өндөр настай марафоны тамирчин эмэгтэйгээр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Харриетте Томпсон тодорсон бөгөөд тэрээр өнгөрөгч 2014 онд АНУ-д болсон бүтэн марафоны үеэр нийт 7 цаг 24 минут гүйж, бариандаа орж иржээ.

Хуваалцах