Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

7 сарын 10-нд засавартай замууд нээгдэнэ

Баянзүрх дүүргийн Тамгын газрын хойд уулзвараас Жуковын музей тийш 1 км авто замын хойд урсгалыг 7 сарын 09-нд нээхээр төлөвлөн хаасан билээ. Хучилтын ажлыг хийснээр замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас 3 хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт нээгээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
7 сарын 10-нд засавартай замууд нээгдэнэ
7 сарын 10-нд засавартай замууд нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Тамгын газрын хойд уулзвараас Жуковын музей тийш 1 км авто замын хойд урсгалыг 7 сарын 09-нд нээхээр төлөвлөн хаасан билээ. Хучилтын ажлыг хийснээр замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас 3 хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт нээгээд байна. Харин 7 сарын 07-ны өглөө нээхээр төлөвлөсөн Доржийн гудамжны 420 метр замд инженерийн шугам сүлжээний ажлын дараа хучилт хийлгүй нээсэн. 19-р хорооллын арын зам буюу Дунд голын 1.4 км авто замд цементээр бэхжүүлсэн суурийн ажил явагдаж байна. Өнөөдөр хучилтын ажлаа эхэлнэ. Түүнчлэн, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын баруун хэсэгт "Бэрх зараа" ХХК хучилт хийж, Гүнтийн даваа чиглэлийн 900 метр авто замыг 7 сарын 10-нд "Жэй Кэй Си" ХХК нээснээр баяр наадмын өмнө Нийслэлийн Авто замын газраас захиалгатай замуудын зорчих хэсэг бүрэн нээгдэх юм.

Хуваалцах