7 секундэд үзлэг хийх төхөөрөмж ашиглаж эхэллээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчийн биед зайнаас үзлэг хийх рентген төхөөрөмж ашиглаж эхэлжээ.
Мэдээллийн алба

ГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн салбарт зорчигчийн биед зайнаас үзлэг хийх рентген төхөөрөмж ашиглаж эхэлжээ.
Герман улсад үйлдвэрлэгдсэн хяналтын хамгийн сүүлийн үеийн энэ төхөөрөмж нь хүний биеийн дотор болон гадна нуусан объект, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх чадалтай ажээ.
Мөн хүний биеийг 7 секундын хугацаанд толгойноос хөл хүртэл бүрэн шалгадаг ч цацрагийн хэмжээ хор нөлөө байхгүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан төхөөрөмж юм.


















