Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

70 жилийн дараа хуримлажээ

БНХАУ-ын Сычуань мужийн Дазхоу хотод 70 жил ханилсан эхнэр, нөхөр хоёр хуримаа хийжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
70 жилийн дараа хуримлажээ
70 жилийн дараа хуримлажээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Сычуань мужийн Дазхоу хотод 70 жил ханилсан эхнэр, нөхөр хоёр хуримаа хийжээ. Өдгөө 94 настай Ян Чжэнмин, 90 настай Жоу Сукин нар ханилан суугаад 70 жилийг элээсэн ч хурим хийж, бөгж солилцож байсангүй. Хэдийгээр тэд хурим хийхийг хүсч байсан ч тухайн үеийн амьдралын байдлаасаа болоод хурим хийж чадаагүй гэнэ. Харин тэдний энэхүү хүслийг 70 жилийн дараа тэдний бэр нь гүйцэтгэж, 90 настай Жоу хуримын даашинз өмсөж, хуруундаа сүйн бөгж зүүжээ.

Ян, Жоу хоёр төрсөн үр хүүхэдгүй учир хүү өргөж авсан ч гурван жилийн өмнө тэдний ганц өргөмөл хүү элэгний хорт хавдраар хорвоог орхисон байна. Хүүгээ нас барснаас хойш Жоугийн бие нэлээд муудаж, асаргаанд орсон бөгөөд хуримаа хийсний дараа түүний бие харьцангуй дээрдсэн гэж тэдний бэр хэвлэлийнхэнд ярьжээ.

Хуваалцах