Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

700 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө

ЭМДЕГ иргэд, даатгуулагчдадаа ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
700 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө
700 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Зураг: МҮОНРТ

ЭМДЕГ иргэд, даатгуулагчдадаа ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг. Тавдугаар сарын 10-ны өдөр тус дугаарт 718 дуудлага ирж тухай бүрт нь хариултыг шуурхай өгөхөөс гадна 54 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Нийт дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн, хүүхдийн регистрийн дугаар болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байна.

Даатгуулагч та хамгийн хялбар бөгөөд хурднаар E-daatgal, E-barimt аппликэйшнуудыг гар утсандаа суулгаж шимтгэлээ төлөх боломжтой. Түүнээс гадна тус аппликэйшнийг ашиглан ЭМД-аас авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ хянах, ЭМД-ын сангаас гарсан зардлын төлбөрийг бүрэн хариуцах тусламж, үйлчилгээ, хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, хөнгөлөгдөх хувь, хэмжээ, ЭМД-ын гэрээтэй байгууллагуудын хаяг байршил зэрэг ЭМД-тай холбоотой нэгдсэн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах