Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

700 кг малын гүзээг хилээр нууж гаргахыг завджээ

2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12.00 цагт Гашуунсухайт дахь боомтын нүүрсний терминалын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Ю овогтой Э нүүрс ачсан чиргүүлтэй Норд бенз маркын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
700 кг малын гүзээг хилээр нууж гаргахыг завджээ
700 кг малын гүзээг хилээр нууж гаргахыг завджээ. Зураг: МҮОНРТ

2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12.00 цагт Гашуунсухайт дахь боомтын нүүрсний терминалын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Ю овогтой Э нүүрс ачсан чиргүүлтэй Норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэх үедээ шуудайнд хийж бэлтгэсэн 30 шуудай 700 кг малын дайвар бүтээгдэхүүн малын гүзээг нууж ачсан байсныг илрүүлжээ.

Мөн өдрийн 12 .30 цагт Монгол улсын иргэн Д овогтой Э нь “М” ХХК-ий нүүрс ачсан Норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хилийн гарах чиглэлээр нэвтрэхдээ чиргүүлийн дээл хэсэгт шуудайнд хийж бэлтгэсэн 30 шуудай 700 кг малын дайвар бүтээгдэхүүн болох малын гүзээг ачиж, улсын хилээр нууж гарахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Хуваалцах