Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

7000 өрх цахилгаангүй болжээ

АНУ-ын Орегон мужийн Портленд, Клакамаст цас, бороо холилдон орж, шуурга ихтэй байгаагаас болж багагүй асуудал үүсгэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
7000 өрх цахилгаангүй болжээ
7000 өрх цахилгаангүй болжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Орегон мужийн Портленд, Клакамаст цас, бороо холилдон орж, шуурга ихтэй байгаагаас болж багагүй асуудал үүсгэсэн байна.

Портлендэд цас ихээр орсноос болж халтиргаа гулгаа ихсэн замууд битүү түгжрэлтэй болсон байна. Хөрш Клакамаст цасан шуурганаас болж 7 мянган өрх айлын гэрэл цахилгаан тасарсан байсныг хэсэгчлэн сэргээгээд байгаагаа "Портлен Женерал Эликтрик" компаниас мэдэгдэж байна.

Цаг уурчид ирэх өдрүүдэд ч цаг агаар таагүйрч, хүйтрэхийг анхааруулж байна. Цас, борооноос болж олон сургууль, цэцэрлэг хаалгаа барихад хүрчээ.

Мөн Вашингтон мужийн Кларк тойргийн Ванкувер хотод цаг агаар таагүйрхэж цас орсон байна. Хүчтэй салхи шуурга дагалдсанаас болж модод унаж, хоёр ч хүн гэмтэж, бэртсэн мэдээтэй байна. Вашингтон мужийн Олимпид ч ийм байдалтай байгаа аж.

Хуваалцах