72 бага сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг шинээр байгуулах эрх олголоо
Засгийн газар өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-тай “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн гэрээг байгуулсан боловч концесс эзэмшигч нь гэрээний заалтыг биелүүлээгүй учраас гэрээг цуцласан байна.
Мэдээллийн алба

Тиймээс Засгийн газраас концессын гэрээний урьдчилсан нөхцөлийн дагуу төслийн эхний ээлжийн санхүүжилтийн 30 хувийг өөрийн харилцах дансанд байршуулж, барилгын ажлыг нэн даруй эхлүүлэхэд бэлэн болсон Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан байна. Мөн төслийн хүрээнд 72 бага сургууль, цэцэрлэг барихад шаардлагатай газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нарт, даалгасан байгаа юм.