Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

750-аас дээш оноо авбал төлбөрөөс 100 хувь чөлөөлнө

Мөн багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан гэдгийг тодотголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
750-аас дээш оноо авбал төлбөрөөс 100 хувь чөлөөлнө
750-аас дээш оноо авбал төлбөрөөс 100 хувь чөлөөлнө. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажилласан. Тэрээр багш нартай уулзаж, орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамруулах, ингэхдээ урьдчилгаа 30 хувийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх талаар судалгаа хийж ажиллаж байгаа гэж хэллээ.

Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлнө.

Мөн багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан гэдгийг тодотголоо.

Түлхүүр үг:багшболовсрол
Хуваалцах