78 обьектийн замын зурвасыг чөлөөлж эхэлжээ
Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр “Экспресс зам” ХХК-ийн замчид ажлаа эхэлсэн байна. Замын зурваст 200 гаруй обьект, үүнээс 78 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг обьект орсон учраас нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэл хүрг
Мэдээллийн алба

Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр “Экспресс зам” ХХК-ийн замчид ажлаа эхэлсэн байна. Замын зурваст 200 гаруй обьект, үүнээс 78 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг обьект орсон учраас нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэл хүргүүлж, замын зурвасыг чөлөөлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар замын газар шорооны ажил эхэлсэн, таван хиймэл байгууламжийн ажил эхлэх шатандаа байгаа бөгөөд 10 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм.
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил он дамжин үргэлжилж байна. "ЭСТО" ХХК ажлаа гуравдугаар сард эхлүүлж Зайсангийн хойд гүүрийг шинэчлэх, төмөр замтай огтлолцсон гүүр барих зэрэг ажлуудаа хийж эхэлжээ. Нийт замын уртад далангийн үе, хөлдөлтөөс хамгаалах үеүд, буталсан чулуун суурийн ажил хийх юм. Энэ оны наймдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй энэ замыг баяр наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байгаа юм байна.


















