“7D Hologram technology” бодит ертөнц мэт мэдрэмжийг олгох болно
Хүмүүс сүүлийн үеийн киноноос л компьютер графикаар, тэр дундаа лазерийн тусламжтайгаар хэрхэн виртуал орон зайг бий болгож байгаа тухай олж мэддэг.
Мэдээллийн алба

Хүмүүс сүүлийн үеийн киноноос л компьютер графикаар, тэр дундаа лазерийн тусламжтайгаар хэрхэн виртуал орон зайг бий болгож байгаа тухай олж мэддэг. Зарим хүнд энэ бол боломжгүй зүйл мэт санагдаж байсан цаг саяхан ч харин өнөөдөр 7 ди холограм технологийг бараг мэдэхгүй хүн үгүй гэхэд буруутахгүй байх. Тусгай зориулалтын виртуал дуулганы тусламжгүйгээр шууд нүдээрээ үзэж харах боломжтой энэ техологийн тусламжтайгаар амьтны хүрээлэнгийн ан амьтад, сүүлийн үеийн автомашин, үлгэрийн баатрууд зэрэг нийгмийн бүхий л хэрэгцээт биет зүйлсийг урлан бүтээх боломжтой. Энэ бол шинжлэх ухаан технологийн хосолсон шинэ нээлт, дэвшил хэмээн олон улсын хэмжээнд авч үздэг.
Тусгай бэлтгэгдсэн том зааланд зочилсноор сансар огторгуйн уужим орон зайн аялал хийх, шинэ бүтээн байгуулалтын ерөнхий төсөл хөтөлбөртэй танилцах зэрэг виртуал орчинг мэдрэх боломж хүн бүрт нээлттэй. Бодит ертөнцийг өөрийн нүдээр олж харах, сонсох нь технологийн шинэчлэл хувьслын энэ үед хамгийн ихээр анхаарал татаж байгаа сэдэв болоод байгаа юм.


















