Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

800 гэр цэцэрлэг ажиллаж байна

Тухайн цэцэрлэгүүдийн дийлэнхийг нь дүүргүүд болон хороодын цэцэрлэгийг түшин байгуулсан бөгөөд дийлэнх нь шинээр Улаанбаатарт шилжин ирэгсэд болон алслагдсан хотын захын иргэдийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
800 гэр цэцэрлэг ажиллаж байна
800 гэр цэцэрлэг ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад сургуулийн өмнөх насны 240 гаруй мянган хүүхэд байдгаас 60-70 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Харин БШУЯ-аас хэрэгжүүлсэн “Гэр цэцэрлэг” төс­лийн хүрээндөнөөдрийн байдлаар манай улсад нийт 800 гаруй гэр цэцэрлэг байгаа аж. Энэ хичээлийн жилд Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 160 гэр цэцэрлэг нийлүүлсэн бөгөөд үүнээс улсын хэмжээнд дөрвөн аймаг, хоёр дүүргийн хэмжээнд 60 гэр цэцэрлэг үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа аж. Үүнд Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Хэнтий гэсэн дөрвөн аймаг, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний төв болсон захын дүүргүүдэд ажиллаж байна. Тухайн цэцэрлэгүүдийн дийлэнхийг нь дүүргүүд болон хороодын цэцэрлэгийг түшин байгуулсан бөгөөд дийлэнх нь шинээр Улаанбаатарт шилжин ирэгсэд болон алслагдсан хотын захын иргэдийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Хуваалцах