Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

800 иргэнд газар олгов

Иймээс Түнэл сумын нутгаас Мөрөн сумын иргэдэд газар олгуулах ажлыг хоёр тал гэрээ хэлцэл хийж зөвшилцсөний улмаас зохион байгуулж олон гэр бүл өрхийн хэрэгцээний газартай боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
800 иргэнд газар олгов
800 иргэнд газар олгов. Зураг: МҮОНРТ

Мөрөн сумын газрын албанд 2011 оноос хойш газар хүсч өргөдлөө өгч нөөцөд бүртгэгдсэн 800 иргэнд Түнэл, Мөрөнгийн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газар олголтын ажлыг зохион байгууллаа. Мөрөн сумын газар нутаг Түнэл сумын нутагтай хиллэдэг ба өргөжин тэлсээр иргэдийн өрхийн хэрэгцээнд олгох газаргүйн улмаас сүүлийн хоёр жил иргэддээ газар олгоогүй билээ.

Иймээс Түнэл сумын нутгаас Мөрөн сумын иргэдэд газар олгуулах ажлыг хоёр тал гэрээ хэлцэл хийж зөвшилцсөний улмаас зохион байгуулж олон гэр бүл өрхийн хэрэгцээний газартай боллоо.

Энэ үеэр бүртгэлтэй иргэдийн нэрсийн жагсаалтын дагуу нэрийг нь дуудаж гудамж гудамжаар нь сугалаа сугалуулан газар олголтын ажлыг иргэдэд нээлттэй зохион байгуулжээ.

Хуваалцах