Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна
81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна. Зураг: МҮОНРТ

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна.

2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагийн байдлаар E-Mongolia системээр 81,584 иргэн саналаа өгчээ. Үүнд:

  • Ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо 81,070 иргэн,

  • Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах гэсэн сонголт хийсэн 3,282 иргэн,

  • Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан 207 иргэн саналаа тус тус илгээсэн байна.

Энэхүү санал авах ажиллагаа 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд саналаа дахин засварлах боломжтой.

Санал өгөөгүй иргэдийн ногдол ашиг автоматаар банкны дансанд шилжигдэх болно.

Хуваалцах