82 шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцлээ
Шүүхийн ёс зүйн хорооны анхан шатны болон нийт гишүүдийн хуралдаан боллоо. Анхан шатны хуралдаанаар иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан ирүүлсэн 82 шүүгчид холбогдох 45 гомдлыг хэлэлцсэн байна. Шалгалтаар сахилгын хэрэг үүсгэх үндэслэл нотлох баримтууд тогтоогдоо
Мэдээллийн алба

Шүүхийн ёс зүйн хорооны анхан шатны болон нийт гишүүдийн хуралдаан боллоо. Анхан шатны хуралдаанаар иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан ирүүлсэн 82 шүүгчид холбогдох 45 гомдлыг хэлэлцсэн байна. Шалгалтаар сахилгын хэрэг үүсгэх үндэслэл нотлох баримтууд тогтоогдоогүй, шүүгчийн ёс зүйтэй холбоогүй зэрэг үндэслэлээр 75 шүүгчид холбогдох 41 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Мөн гурван шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, дөрвөн шүүгчид холбогдох гурван гомдлыг нэмэлт шалгалт хийх, нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзэн хойшлуулсан байна. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар Шүүхийн ёсзүйн хорооны анхан шатны тогтоолыг эс зөвшөөрч, нийт гишүүдийн хуралдаанд давж заалдах гомдол гаргасан найман шүүгчид холбогдох найман гомдлыг хянан хэлэлцжээ. Ингээд долоон шүүгчид холбогдох анхан шатны хуралдааны тогтоолыг хэвээр үлдээжээ. Харин нэг шүүгчид зургаан сарын цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.


















