Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

83 цогцолбор сургууль барина

НИТХ-аас Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3500 м2 газраас багагүй эдэлбэр газарт 280 хүүхдийн суудалтай бага сургууль барих байршил, газрын хэмжээг тогтоосон билээ. Бага сургуулийг барихдаа нэг маягийн загвар зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр бар

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
83 цогцолбор сургууль барина
83 цогцолбор сургууль барина. Зураг: МҮОНРТ

НИТХ-аас Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3500 м2 газраас багагүй эдэлбэр газарт 280 хүүхдийн суудалтай бага сургууль барих байршил, газрын хэмжээг тогтоосон билээ. Бага сургуулийг барихдаа нэг маягийн загвар зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр барьж орчны тохижилт, зам талбайг нь хамт шийдэх юм.

Урьдчилан төлөвлөж байгаагаар 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 34м х 54м хэмжээтэй 2-3 давхар байх бөгөөд стандартын шаардлага хангасан спорт заалтай, сургуулийн урд хүүхдүүд тоглох уужим саруул талбайтай, бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинг бүрэн хангасан байх юм.

Шинээр баригдах бага сургуулийн тоо дүүрэг бүрт харилцан адилгүй байх бөгөөд нийтдээ 83 сургууль барих аж. Бага сургууль барьснаар сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж сайжрахаас гадна хүүхдүүд гэрээсээ 500 метрээс илүү холдохгүйгээр сургуульдаа явах боломжтой болох юм.

Хуваалцах