84 дүгээр сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах санал хүргүүлжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 84 дүгээр сургуулийн Үдийн цай хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийжээ. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн юм.
Мэдээллийн алба

Ийн нийслэлийн 84 дүгээр сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч “Коко десерт” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрч тухайн ашиглаж байсан сав болон таргийг лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Түүнчлэн энэ зөрчил нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээж холбогдох арга хэмжээг авчээ.
Мөн тус компанийн гэрээг цуцлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр болжээ.
Ташрамд дуулгахад, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 3-16-нд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байгаа аж.