85 өргөдөл, гомдол хүлээн авчээ
Хууль зүйн яаманд өнгөрсөн сард иргэдээс нийт 85 өргөдөл гомдол иржээ. Үүнээс 60 өргөдлийг шийдвэрлэн, хариу өгч, холбогдох газрууд руу шилжүүлэн, 25-ыг хянан шалгаж байна.
Мэдээллийн алба

Хууль зүйн яаманд өнгөрсөн сард иргэдээс нийт 85 өргөдөл гомдол иржээ. Үүнээс 60 өргөдлийг шийдвэрлэн, хариу өгч, холбогдох газрууд руу шилжүүлэн, 25-ыг хянан шалгаж байна.
Харин хоёр өргөдлийн шийдвэрлэлтийн хуулийн хугацааг хоцроосон бөгөөд Засгийн газрын иргэдээс мэдээлэл хүлээж авах 11-11 төвөөр дамжуулан Хууль зүйн яаманд өнгөрсөн сард нийт 46 асуулт, хүсэлт, гомдол, шүүмжлэлийг иргэд ирүүлжээ. Үүнээс 31 нь санал, арван гомдол, гурав нь шүүмж, хоёр нь өргөдөл байжээ. Эдгээрээс 14-т нь хариу өгөөд байна гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ.


















