Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

86 хүнийг ажилд зуучилжээ

Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид өнгөрөгч долоо хоногт хөдөлмөр зуучлалын нэгдсэн системд www.myjob.mn сайтаар дамжиж нийт 129 ажил хайгч бүртгүүлснээс 86 нь ажлын байранд зуучлагдсан. Хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудаас шинээр 84 нээлттэй ажлын байр зарлагдлаа.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
86 хүнийг ажилд зуучилжээ
86 хүнийг ажилд зуучилжээ. Зураг: МҮОНРТ

Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид өнгөрөгч долоо хоногт хөдөлмөр зуучлалын нэгдсэн системд www.myjob.mn сайтаар дамжиж нийт 129 ажил хайгч бүртгүүлснээс 86 нь ажлын байранд зуучлагдсан. Хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудаас шинээр 84 нээлттэй ажлын байр зарлагдлаа.

Мөн Залуучуудын бүтээн байгуулалтын бригадад бүртгэх ажил 21 аймаг, 330 суманд эрчимтэй үргэлжилж байгаагийн зэрэгцээ ажил олгогч байгууллагуудаас бригадын захиалгын тоо эрс нэмэгдэж байна.

Иймээс Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид ажил хайгчаар бүртгүүлсэн болон бүртгүүлж амжаагүй ажил хайгчид Монголын Залуучуудын Холбооны төв байр, 103 тоотод очиж одоо байгаа, шинээр зарлагдсан нээлттэй ажлын байруудаас сонголтоо хийхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэргэжлийн зөвлөгөө, сургалтад хамрагдах, бүтээн байгуулалтын бригадад бүртгүүлж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох бүрэн боломжтой юм.

Хуваалцах