Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

9-р сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

АНУ-д дэлхий нийтийг цочроосон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын уршгаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
9-р сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ
9-р сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д дэлхий нийтийг цочроосон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын уршгаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Араб улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэд тус улсын эрх баригчдыг террорист Аль Кайда бүлэглэлийнхэнд дэмжлэг үзүүлдэг байсан гэж буруутгасан байна.

Нийтдээ 800 хүний нэрийн өмнөөс Нью-Йоркийн Манхэттан дүүргийн Холбооны шүүхэд хамтын нэхэмжлэл гаргажээ. Тэдний дунд 16 жилийн өмнө гарсан энэ халдлагад өртөж гэмтэж шархадсан хүмүүс ч байгаа аж. Хохирогчид болон тэдний ар гэрийнхний гаргасан нэхэмжлэлд есдүгээр сарын 11-ний террорист халдлага үйлдсэн этгээдүүдийн гурав нь Саудын Арабын иргэд байсныг тэмдэглэсэ байна.

Мөн Саудын Араб АНУ болон барууны бусад орны өмнө Аль Кайдатай тэмцэж байгаа дүр эсгэчихээд, үнэн хэрэгтээ тэдэнтэй холбоотой байсан гэж буруутгаж байна. Нэхэмжлэгчид Саудын эрх баригчдаас нөхөн төлбөр олгохыг шаардсан гэдэг мэдээлэл байгаа ч хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн Конгресс 2001 оны террорист халдлагад өртөгсөд, ар гэрийнхнээ алдаж хохирсон хүмүүст Саудын Арабын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах боломж олгосон хуулийн төслийг баталсан юм.

Хуваалцах