Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо энэ оны 11 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын З

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино
90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо энэ оны 11 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Цаашид хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 6 хүртэл сарын хугацаанд 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино.

Хуваалцах