Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

93 настай "булчинлаг өвөө"

93 настай Шен Хуа гэгч 20 жилийн турш булчинтай болохоор тууштай хичээллэсэн байна. Тэрбээр хөгшрөлттэй тэмцэх хамгийн зөв арга бол дасгал хөдөлгөөн гэж боддог бөгөөд өдөр бүрийн дор хаяж нэг цагийг биеийн тамирын зааланд өнгөрөөдөг аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
93 настай "булчинлаг өвөө"
93 настай "булчинлаг өвөө". Зураг: МҮОНРТ

93 настай Шен Хуа гэгч 20 жилийн турш булчинтай болохоор тууштай хичээллэсэн байна. Тэрбээр хөгшрөлттэй тэмцэх хамгийн зөв арга бол дасгал хөдөлгөөн гэж боддог бөгөөд өдөр бүрийн дор хаяж нэг цагийг биеийн тамирын зааланд өнгөрөөдөг аж.

Түүнийг орон нутгийнхан болоод хамт хичээллэдэг залуус нь “Булчинлаг өвөө” хэмээн дууддаг бөгөөд түүний зураг онлайнаар тараагдсанаас хойш Хятад даяар алдартай болсон байна.

Шен Хуагийн дасгалжуулагч багш “Энэ хүн маш их зориг, тэвчээртэй. Тэрбээр хүнд хэцүү дасгалуудыг дарааллуулан хийдэг нь үнэхээр гайхалтай гэж хэлмээр. Өдий насны хүн дараалсан 5 төрлийн дасгал хийх чадвартай байна гэдэг хэн ч итгэмээргүй мэт санагдавч үнэхээр л хийдэг” гэж ярьсан байна.

Хүссэн зүйлээ хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийн баталгаа болсон энэ хүн 70 настайгаасаа дасгал хөдөлгөөнөө идэвхжүүлжээ.

Хуваалцах