Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

94 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

Гэмт хэргийн шинжтэй 114 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 94 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
94 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
94 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-17-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4437 дуудлага ирсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 114 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 94 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах найм, хулгайлах 23, дээрэмдэх хоёр, булаах нэг, залилан нэг, танхайрах 28, зам тээврийн хэрэг 29, осол 31 гарч 39 хүн гэмтсэн байна.

Хуваалцах