Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

Өчигдөр буюу 1 сарын 27-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9941 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-714, 102 дугаарт-3862, 103 дугаарт-5365 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 230, түргэн тусламжийн 803, гал түймэр, гамшгаас хамгаалахын 18 дуудлага иржээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 1 сарын 27-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9941 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-714, 102 дугаарт-3862, 103 дугаарт-5365 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 230, түргэн тусламжийн 803, гал түймэр, гамшгаас хамгаалахын 18 дуудлага иржээ.

Түүнчлэн 1 сарын 24-27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4447 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 126 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 5, хулгайлах 42, дээрэмдэх 1, хүчиндэх 1, залилан 1, танхайрах 20, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 31, осол 48 гарч 37 хүн гэмтсэн байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Түлхүүр үг:зөрчил
Хуваалцах