Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

96 настай эмгэн гэмт этгээдийг мөрджээ

АНУ-ын иргэн 96 настай Маргаретта Вулф Хүнсний дэлгүүрээс нь хулгай хийхийг завдсан этгээдийг хөөн гаргажээ. Энэ явдал хэд хоногийн өмнө Висконсин мужийн Маршфилд хотод гарсан аж. Түүний дэлгүүрт нэгэн дээрэмчин орж ирэн бэлэн мөнгөө өгөхийг шаардсан гэнэ. Эмгэн хүсэлтийг нь биелүүлээгүй бөгөөд түүн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
96 настай эмгэн гэмт этгээдийг мөрджээ
96 настай эмгэн гэмт этгээдийг мөрджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын иргэн 96 настай Маргаретта Вулф Хүнсний дэлгүүрээс нь хулгай хийхийг завдсан этгээдийг хөөн гаргажээ. Энэ явдал хэд хоногийн өмнө Висконсин мужийн Маршфилд хотод гарсан аж. Түүний дэлгүүрт нэгэн дээрэмчин орж ирэн бэлэн мөнгөө өгөхийг шаардсан гэнэ. Эмгэн хүсэлтийг нь биелүүлээгүй бөгөөд түүнд хандан дуртай амттанаа аваад мөнгийг нь төлөлгүй явж үз хэмээн хөөжээ.

Харин хариуд нь дээрэмчин эмгэнийг касснаасаа холд хэмээн хашгирсан байна. Гэтэл эмгэн байрнаасаа хөдлөлгүй “Би хаашаа ч явахгүй” хэмээн дээрэмчин рүү хашгирч дохиоллын товчлуураа дарсан ажээ. Цагдаа дуудчихсан гэдгээ хэлэнгүүт дээрэмчин этгээд сандран уг дэлгүүрээс гүйн гарчээ. Одоогоор цагдаа нар гэмт хэрэгтэнийг олоогүй байгаа юм байна.

Хуваалцах