960 литр нэрмэл архийг устгав
Шалгалтаар тарваганы мах нэг ширхэг, тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, нэрмэл архи 12 сав буюу 960 литрийг илрүүлэн хураан авч устгажээ.
Мэдээллийн алба

Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 892 зөрчил бүртгэгджээ. Үүнд нийт 10.972.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс цагдаа, мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр хүнсний худалдааны “ТОСА” төвд гэнэтийн шалгалт хийсэн байна. Шалгалтаар тарваганы мах нэг ширхэг, тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, нэрмэл архи 12 сав буюу 960 литрийг илрүүлэн хураан авч устгажээ. Зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийж зөрчилтэй, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан долоон иргэнийг баривчлан түр саатуулж төвийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.


















