Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

976 гахай устгажээ

Одоогоор өвчний голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт болон гахайн аж ахуйн орчимд хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна. Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн дунд онц ноцтой хордлого, осол, зөрчил дутагдал илрээгүй харьцангуй тайван байдалтай өнгөрсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
976 гахай устгажээ
976 гахай устгажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай зөвлөгөөнөөр Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга М.Баянмөнх өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулж мөн Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Хоролмаа болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Ганболд нар 14 хоногт хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил үйлчилгээнээс онцолвол наадмын үеэр махны 61, айрагны 23 нийт 84 дээжийг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр шаардлага хангаагүй 62,5 кг мах, махан бүтээгдэхүүн , 7 кг иссэн гурил, 105ш хуушуур, 36 ш чанасан өндөг, химийн хорт бодисийн саванд хийсэн 22л айраг, нийт 645,3 мянган төгрөгний бүтээгдэхүүн устгалаа. Мөн 07 дугаар сарын 16-ны өдрийн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн бактериологийн шинжилгээгээр ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчний үүсгэгч Bacillus anthracis илэрчээ. Голомтын бүсэд тооллогоор ямаа 484, хонь 591, үхэр 68, адуу 121 байсан байна. Голомтын бүсэд болон ойролцоох 4000 орчим малд ийлдс хийж хээрийн штабын ойролцоох машин дамжин өнгөрөх зам талбай, автомашин, мал услах зориулалт бүхий 200м2 талбайг ариутгасан. 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр СХД-ийн 21-р хороонд байрлах “Нью кроп” ХХК-ийн гахайн аж ахуйд гоц халдварт гахайн мялзан өвчин гарсан. Нийт 976 гахай устган, халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна. Одоогоор өвчний голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт болон гахайн аж ахуйн орчимд хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна. Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн дунд онц ноцтой хордлого, осол, зөрчил дутагдал илрээгүй харьцангуй тайван байдалтай өнгөрсөн байна.

Хуваалцах