Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн.

Энэ үүргийн дагуу нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хог тээврийн үйлчилгээний байгууллагууд, дүүргүүдийн нийтлэг үйлчилгээний газрууд, хороод, 878 аж ахуйн нэгж хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд 222 рейсээр 988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэн ачиж тээвэрлэсэн байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Хуваалцах