Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

А.Алтанхуяг: Бараа бүтээгдхүүнээ хямдруулж худалдаарай, битгий үнэрхээрэй...

“Цагаан сарын бэлэг” үзэсгэлэн худалдаа ерөнхий сайдын ивээл дор хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд илүү өргөжиж “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд өнөөдөр нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Алтанхуяг: Бараа бүтээгдхүүнээ хямдруулж худалдаарай, битгий үнэрхээрэй...
А.Алтанхуяг: Бараа бүтээгдхүүнээ хямдруулж худалдаарай, битгий үнэрхээрэй.... Зураг: МҮОНРТ

“Цагаан сарын бэлэг” үзэсгэлэн худалдаа ерөнхий сайдын ивээл дор хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд илүү өргөжиж “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд өнөөдөр нээлтээ хийлээ.

14 хоногийн хугацаатай үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд 700 орчим аж ахуйн нэгж, иргэд оролцож ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, модон эдлэл, гоо сайхан, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн худалдаалж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэн худалдааг нээж хэлсэн үгэндээ “Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжиж ийм үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, худалдааны төвийн түрээсийн төлбөрөөс хуваалцаж байгаа. Иймд бараа бүтээгдэхүүнээ хямдруулж худалдаарай, битгий үнэрхээрэй” гэж үйлдвэрлэгчдэд зөвлөлөө. Өнгөрсөн жил бид бие биенээ дэмжиж өөр хоорондоо 4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Энэ жил өмнөх жилийнхээсээ илүү сайн арилжаа хийнэ гэдэгт итгэлтэй байна. 2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриан дор ажил ажиллахаар Засгийн газраас зарласан. Морин жилд монголчууд улам их хийморьтой байж, Монголдоо ихийг бүтээж, бие биенээ дэмжихийг Ерөнхий сайд уриаллаа.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл нар зарим аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, хүмүүст танилцуулж байлаа.

Энэхүү үзэсгэлэн худалдааг Улаанбаатарт төдийгүй аймаг бүрт зохион байгуулж байгаа юм.

Хуваалцах