Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ

Манай улсын хувьд өчигдрийн байдлаар 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ
А.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Зураг: МҮОНРТ

Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Манай улсын хувьд өчигдрийн байдлаар 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ. Эдгээр иргэд нь есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр иржээ.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 болж, үүнээс 296 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 25 нь байгаа бол 255 хүний ажиглалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · А.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ

Өчигдрийн байдлаар 12 хүн ажиглалтаас гарч, 217 хүн ажиглалтад шинээр орлоо. Одоогоор 3896 хүн тусгаарлах ажиглалтад байна. Эдгээрт 31 их эмч, 85 резидент, 56 төрийн алба хаагч үйлчилж байна.

Хуваалцах