Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д одоо 9 хүн эмчлүүлж байна

Өнөөдөр Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д одоо 9 хүн эмчлүүлж байна
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д одоо 9 хүн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1011 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй байна.

Дээрх шинжилгээнд тусгай түүргийн нислэгээр ирсэн иргэдээс гадна тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд, мөн гадны улс оронд зорчих хүсэлтээ өгсөн иргэд хамрагдлаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Mongolian National Radio · А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д одоо 9 хүн эмчлүүлж байна

Одоо ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж байна.

Хуваалцах