Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

А.Амбасэлмаа: Өнөөдөр 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

Өчигдөр нийт 709 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй байна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Амбасэлмаа: Өнөөдөр 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ
А.Амбасэлмаа: Өнөөдөр 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр манай улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдээгүй. Өчигдөр нийт 709 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй байна. Шинжилгээнд тусгай үүргийн хоёр нислэгээр ирсэн 400 гаруй хүн хамрагджээ. Мөн өнөөдөр 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Mongolian National Radio · Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байна. Тэдний 13-ынх нь биеийн байдал хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэж албаныхан мэдээллээ.

Хуваалцах