Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А аминдэм дутлын шалтгаан

Хүний бие дэх А аминдэмийн нөөц багассанаас үүсэх эмнэлзүйн илэрхий ба далд шинж тэмдэг бүхий эмгэгийг А аминдэм дутал (ААД) гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А аминдэм дутлын шалтгаан
А аминдэм дутлын шалтгаан. Зураг: МҮОНРТ

Хүний бие дэх А аминдэмийн нөөц багассанаас үүсэх эмнэлзүйн илэрхий ба далд шинж тэмдэг бүхий эмгэгийг А аминдэм дутал (ААД) гэнэ.

А аминдэм нь хүний биед нийлэгждэггүй, хоол тэжээлээр зайлшгүй авах шаардлагатай, тосонд уусдаг аминдэм юм.

А аминдэмийн дуталд тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаан бурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд, уураг илчлэг дуталтай хүүхэд өртдөг.

Иймд А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг баримтлаарай.

·6-59 сартай хүүхэд бүрт А аминдэмийн тосон бэлдмэлийг жилд хоёр удаа харьяа сум, өрхийн эмнэлгээсээ авч уулгах (жил бүрийн 5 болон 11 дүгээр сарууд)

·Хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох. Учир нь эхийн сүү А аминдэмээр хамгийн баялаг байдаг.

·Хүүхдийг нэмэгдэл хоолонд орсон цагаас үнээний сүү, үхэр хонины мах, элэг, цөцгий, шар лууван, хулуу, чацаргана зэрэг А аминдэмээр баялаг хүнсийг 7 хоногт гурваас цөөнгүй удаа хэрэглэх зэрэг нь А аминдэм дутлаас сэргийлнэ.

А амин дэмийн түгээлт эхэлсэн тул харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авахыг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах