А.Анх-Эрдэнэ сонгомол бөхөөр “U-15”-ын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ш.Баянмөнх ахлагчтай Э.Батмөнх, М.Кажыхухан дасгалжуулагчтай долоон тамирчин оролцсон бөгөөд эхний өдөр чөлөөт бөхийн охидын 66 кг-д Дорноговь аймгийн тамирчин А.Бичигмаа мөнгө, 62 к-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин А.Даваажаргал хүрэл медалийн х
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн 2019 оны 15 хүртэлх (2004-2006 он) насны Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд Тайваний Тайчунь хотод боллоо.
Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ш.Баянмөнх ахлагчтай Э.Батмөнх, М.Кажыхухан дасгалжуулагчтай долоон тамирчин оролцсон бөгөөд эхний өдөр чөлөөт бөхийн охидын 66 кг-д Дорноговь аймгийн тамирчин А.Бичигмаа мөнгө, 62 к-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин А.Даваажаргал хүрэл медалийн хүртсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу сүүлийн өдөр Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ сонгомол бөхийн төрөлд ганцаараа хүч үзэж 38 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр Казахстан, Энэтхэгийн бөхчүүдэд ялагдаж, Тайланд, эзэн орны бөхчүүдийг ялж шагналын тавцанд зогссон байна. Өчигдөр чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд 48 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, 57 кг-д Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны тамирчин Н.Отгонбаяр нар дөрөв, 52 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин М.Толуй тавдугаар байрт шалгарчээ.


















