Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

А.Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томиллоо

Өнөгрсөн долоо хоногийн сүүлчээр хуралдсан УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай УИХ-ын даргын саналыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томиллоо
А.Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томиллоо. Зураг: МҮОНРТ

Өнөгрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдсан УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай УИХ-ын даргын саналыг хэлэлцлээ. Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Үндэсний статистикийн хорооны даргад Аюушийн Ариунзаяаг нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд танилцуулсан юм.

Нэр дэвшигч А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. 2005-2013 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ.

Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар танилцуулсан юм. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Цогбаатар нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 50 нь буюу 94.3 хувь нь А.Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохыг дэмжлээ.

Хуваалцах