Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.Батцэнгэл: Богд хааны нэр хүндэд халдсан, түүхийг мушгин гуйвуулсан кино гаргахгүй байхыг уриалж байна

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 113 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү үйл явдлыг тэмдэглэх хүрээнд Гандантэгчэнлин хийдээс тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулах, уламжлалт соёлоо хадгалан хамгаалах зорилгоор мэдээлэл хи

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Батцэнгэл: Богд хааны нэр хүндэд халдсан, түүхийг мушгин гуйвуулсан кино гаргахгүй байхыг уриалж байна
А.Батцэнгэл: Богд хааны нэр хүндэд халдсан, түүхийг мушгин гуйвуулсан кино гаргахгүй байхыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 113 жилийн ой энэ жил тохиож байна.

Энэхүү үйл явдлыг тэмдэглэх хүрээнд Гандантэгчэнлин хийдээс тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулах, уламжлалт соёлоо хадгалан хамгаалах зорилгоор мэдээлэл хийлээ.

Гандантэгчэнлин хийдийн Олон нийтийн харилцааг хариуцсан А.Батцэнгэл “Дэлхийн олон улс оронд олон янзын баяр тэмдэглэдэг. Эдгээр баярууд дотроос Тусгаар тогтнол, эрх чөлөөний баяр бол хамгийн эрхэм байдаг. Монголчуудын хувьд манжийн дарангуйлалаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн, тунхаглан зарласан баярыг 12 дугаар сарын 29-нд тэмдэглэдэг. Түүх талаасаа авч үзвэл, Богд хаант улс байгуулагдаж, 8-р Богд Жавзандамба хутагт Тусгаар тогтнолыг сэргээн, тунхаглан зарласан үндэсний өргөн хүрээтэй үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан. Үүнтэй холбоотой бид олон янзын үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэг нь энэ жил бид "Эв нэгдэл" уриатайгаар уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гандантэгчэнлин хийдийн зүгээс Тусгаар тогтнолыг тунхагласан өдөр Богд хааны нэр хүндэд халдсан, гүтгэсэн, түүхийг мушгин гуйвуулсан кинонуудыг гаргахгүй байхыг телевизүүдэд уриалж Харилцаа холбооны зохицуулах газарт албан бичиг хүргүүлсэн. Учир нь тусгаар тогтнол бол хүн бүрийн мэдэх учиртай, хүн бүрд хэрэгтэй, шашин хамаарахгүй, шашин шүтлэггүй хүнд ч хамаатай юм. Хамгийн гол нь бид тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна” гэв.

Хуваалцах