Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарчээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт бүхий мэдээлэл байгаа гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг шүүх хүлээн авч А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарчээ
А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт бүхий мэдээлэл байгаа гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг шүүх хүлээн авч А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эргэн сануулахад, тэрбээр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд шалгагдаж байгаа юм.

Эх сурвалж: ШЕЗ

Хуваалцах